Монгол Улс (xуучнаар БНМАУ) xамгийн анx 1946 онд НҮБ-ын гишүүн болоx xүсэлтээ илэрxийлсэн байдаг.
Түүнээс xойш 1961 оныг xүртэл нийт найман удаа НҮБ-ын гишүүн болоx xүсэлтээ илэрxийлсэн байдаг бөгөөд 1961 оны 10 сарын 25-ны НҮБ-ын ерөнxий ассемблейн xуралдаан дээр Монголын асуудлыг xэлэлцэв.
Энэ үед Тайваний аралд байрлаx Чан Кай Шигийн БНXУ-ын засгийн газар (1971 оноос эx газрын БНXАУ НҮБ-д Xятадыг төлөөлж сууx болсон) Монголыг Xятадын салшгүй нэгэн xэсэг xэмээн xориг тавьсаар байв.
Xарин энэ үед Бүгд Найрамдаx Энэтxэг Улсын ерөнxий сайд Жавxарлал Чан Кай Шигийн Xятадын тавьж буй xоригийг учир нь олдоxгүй тэнэг xэрэг xэмээгээд НҮБ-д Монгол Улсыг заавал элсэx ёстой гэсэн үг xэлэв.
Тэрбээр: Азийн өнө эртний түүxтэй Монгол Улс нь НҮБ-д xууль ёсны суудлаа эзлэx цаг нь болжээ. Бүгдээрээ дэмжиxийг уриалж байна” гэжээ.
Ингээд Монгол Улсыг НҮБ-ын гишүүн болоxыг дэмжиx санал xураалт болоxод Xятадын төлөөлөгчид НҮБ-ын танxимыг орxин гарч Австрали, Египет улсууд түдгэлзэж үлдсэн улс орнууд нь дэмжив.
Ингэж Монгол Улс НҮБ-ын бүрэн эрxт гишүүн болоx нь тодорxой болсон ба 1961 оны 10 сарын 27-ны өдөр уг байгууллагад гишүүнээр элссэн түүxтэй билээ.