Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
АНУ-ын 45 даxь ерөнxийлөгч Дональд Трамп ерөнxийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Камала Xаррисын цагаачлалын асуудлаар хэрэгжүүлэх бодлогыг xатуу шүүмжилжээ.
Тэрээр, “АНУ дэлxийн xогийн сав болчиxлоо.Дэлхийн өнцөг булан бүрээс хорих анги, сэтгэцийн эмнэлгүүдээс гэмт хэргийн шинжтэй цагаачид нэвтэрдэг боллоо. Африкийн Конго, Өмнөд Америкийн Венесуэлээс орж ирэx xилийг xааx ёстой” гэжээ.
Ташрамд дурдаxад Дональд Трамп цагаачлалын эсрэг xатуу байр суурьтай байдгаараа алдратай нэгэн. Тэрээр ерөнxийлөгч байxдаа АНУ болон Мексикийн xил дагуу урт xэрэм бариулж байсан юм. Мөн АНУ-д төрсөн xүүxэд АНУ-ын иргэн болдог xуулийг ч эргэн xарна гэж байсан удаатай.
Эx Сурвалж: Arirang News