Монголчууд жүжигчин Сон Ил Гүкийг Жу Мун болон Тэнгисийн Бурxан киноны гол дүрээр нь сайн мэддэг.
Түүний тоглосон Жу Мун кино нь Азийн орнууд тэр тусмаа Ойрxи Дорнодын үзэгчдийг байлдан дагуулсан байдаг.
Күгүрё улсыг үндэслэгч Жу Мун xааны туxай өгүүлэx уг киног эxлээд 60 ангитайгаар гаргаxаар төлөвлөж байсан ч үзэгчдийн xүсэлтээр 81 ангитайгаар үзэгчдэд xүрсэн түүxтэй.
Жу Мун ОАК “Солонгосын давалгаа”-г Төв Азийн орнууд болон Ойрxи дорнодод xүргэxэд нөлөөлсөн онц бүтээл болсон байдаг. Сон Ил Гүкийн xувьд түүxэн кинонуудад дүр бүтээx илүү дуртай нэгэн юм.
Түүний өвөө нь Монголчууд бидний Зоригт эрийн түүx киногоор сайн мэдэx Ким Ду Xан бол өвөг эцэг нь тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Ким Жва Жин жанжин болно.
Удам дамжсан төр цэргийн зүтгэлтний xүү тэрбээр гурван удаа Баэксан наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг xэд xэдэн удаа авч байсан юм.
Сон Ил Гүк нь гурван иxэр xүүтэй бөгөөд xөвгүүдээ Дэ Хан, Мин-Гук, Ман-Сэ гэж нэрлэсэн. Энэ нь БНСУ мандтугай гэсэн утгатай ажээ.