Ирэx жил буюу 2025 онд Монгол Улс 83 сая тонн нүүрс, 1.8 сая тонн зэсийн баяжмал экспортолнө гэж сангийн сайд Б.Жавxлан мэдэгдэв.
Тэрбээр: Монгол Улс ирэх онд 83 сая тонн нүүрс, 1.8 сая тонн зэсийн баяжмал экспортолж, гадаад худалдааны нийт эргэлт 32.8 тэрбум ам.долларт, эдийн засгийн өсөлт 8.0 хувьд хүрч, нэгдсэн төсвийн нийт орлого 36.8 их наяд төгрөг болох тооцооллыг гаргасан” гэжээ.
Мөн 600 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 14 нь мега төсөл байна.
1. Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам.
2. Хөшигийн хөндийн туннел.
3. Тавантолгойн 450 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц.
4. Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын усан цахилгаан станц.
5. Эгийн голын 310 мВт-ын усан цахилгаан станц.
Газрын тос боловсруулах цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалтын санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэхээр Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд тусгасан гэжээ.