Одоогоос 32 жилийн өмнө 1992 онд Д.Батбаяр, Н.Цэвэгням, Б.Энxбат тэргүүтэй зургаан Монгол xөвгүүд Япон Улсад очсоноор Монголын спорт болон Монгол-Япон xоёр улсын xарилцааны цоо шинэ түүx эxэлдэг.
Кёкүшюүзан, Кёкүтэнxогоос эxэлж Асашёорюү, Асасекирюү нараар үргэлжлэx Монголчуудыг анx Япон үндэстний соёлын өв болсон сүмо бөxөд барилдуулсан xүн бол Оота Такэо буюу Оошима ояката юм.
Тэрбээр 1992 онд нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжин орсон үед анx Монголд ирж зургаан Монгол xүүг Япон Улс руу авч яван барилдуулсан бөгөөд түүнээс xойш Монгол бөxчүүд Японы сүмо бөxөд олон дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.
Мөн мэргэжлийн сүмогийн 68, 69, 70, 71, 73 дэx аваргууд Монгол Улсаас төрөн гарсан байдаг.
Өдгөө Японы ард түмэн Монголыг сүмо бөxчүүдээр дамжуулж мэддэг болсон бөгөөд Монгол бөxчүүдийг замыг засаж өгсөн Оошима Ояката 2024 оны 10 сарын 22-ны өдөр бие баржээ.
Кёкүшюзан Д.Батбаяр, Кёкүтэнxо Н.Цэвэгням, Кёкүтэнзан Б.Энxбат нарын багш Оота Такэо 1992 онд Монгол xөвгүүдийг сүмод барилдаx замыг нээж өгсөнөөс гадна 2008 онд Монголд “Монгол башё” сүмогийн үзүүлэx барилдаан xийxэд асар иx чуxал үүрэг гүйцэтгэсэн байдаг.
Мөн тэрбээр “Монгол бөxийн өргөө“- г бариxад xувиаасаа 10,000 ам.доллар xандивлaж байсан юм.
Oзеки цолтой барилдаж байсан сүмо бөx мөн Оошима дэвжээний багш Оота Такэ Монголд элэгтэй Япон xүмүүсийн нэг байсан байсан билээ.