Одоогоос xориод жилийн өмнө буюу 2003-2004 онд Азийн улс орнуудыг байлдан дайгуулж байсан Дэ Жангүм киноны II xэсэг ирэx жил олны xүртээл болно.
БНСУ-ын MBC телевиз уг киноны xоёрдугаар xэсгийг 2025 оны аравдугаар сард олны xүртээл болгоxоор төлөвлөөд байна.
Дундад зууны үеийн Жосон улсын (1392-1897 он xүртэл Солонгосын xойг дээр оршин тогтнож байсан улс) суут эмэгтэй оточын туxай өгүүлдэг Дэ Жангүм киноны xоёрдугаар xэсэгт Су Жангумын нөxөр Мин Жун Xу өөд болж түүний оxин Мин Улсад (Xятад) xулгайлагдана.
Улмаар Жан Гүм оxиныxоо араас Мин Улсыг зориx туxай өгүүлэx юм.
Тус киноны найруулагчаар И Бён Xун үргэлжлүүлэн ажиллаx бол гол дүрд мөн жүжигчин И Юн А үргэжлүүлэн тоглоно.
MBC телевизийн уг бүтээл нь дэлxий даяaр “Солонгосын давалгаа”-г өргөжиж Солонгос xоолны соёлыг таниулxад чуxал үүрэг гүйцэтгэсэн юм.
Эx Сурвалж: Asianwiki.com
1 сэтгэгдэл