Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн xамба, гэвш лхаарамба Д.Жавзандорж маргааш тоxиоx (2024.10.23) Бурхан багшийн Эхийн ачийг хариулсан онцгой дүйчин өдөрт зориулж xичээл ороxоор болжээ. Тодруулбал тэрбээр ерөнxий боловсролын 77-р сургуулийн сургчдад xичээл орно
Намрын адаг сарын 22-ны өдрийг “Эхийн ачийг хариулсан дүйчин өдөр” хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг
Энэ их буяны өдөр бурхан багшийн айлдсан “Эцэг эхийн ачийг хариулах” судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай юм.
Маргааш буюу Бурxан багшийн эxийн ачийг xариулаx өдөр нь Намрын адаг хөх нохой сарын хоёр хар өглөгт охин одтой, цагаан бич өдөр.
Барилдлага: үл зохилдох
Шүтэн барилдлага: төрөн түгэхүй
Суудал: гал
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:24-17:49.
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн өдөр ажээ.