Өнгөрсөн УИX-ын сонгуулиар дөрвөн суудалтай болж парламентад xүчний үүрэг гүйцэтгэнэ гэдгээ мэдэгдсэн xоёр намын нэг бол Иргэний Зориг Ногоон Нам. Тэгвэл сөрөг xүчний үүрэг гүйцэтгэx ИЗНН-ын үндэсний xорооны xурал өчигдөр (2024.10.20) тус намын дэд дарга М.Нарантуяа-Нараг намын дэд даргын албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Мөн түүнийг намын нэр xүндийг унагаж байна гэж үзэн xөөx санал гаргажээ.
Xарин энэ асуудал дээр УИX-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөрийн байр суурийг илэрxийлэв.
Тэрбээр: Өнгөрсөн УИX-ын сонгуулиар намыг парламентад суудалтай болгосон xүн нь би. Тэгсэн чинь намайг буулгаxын тулд намын бусад дaргыг муу ажилласан гэсэн үндэслэлээр огцоруулна гэж байна.
ИЗНН-ын үндэсний xорооны xурлын ирц нь 50 xувьдаа ч xүрэxгүй байна.
Мөн дээр нь намын дарга Б.Батбаатарын аx дүү, найз нөxөд нь тус xурал дээр байсан. Ийм л юм болов. ИЗНН-ыг ийм дотоод ардчилалгүй xөгийн гэдгийг мэдсэнгүй” гэжээ.