Монголчууд нүүдэл суудал, Монголын түүх хэмээн өөрийн гаргасан номууд болон өөрийн нийтлэлдэг нийтлэлүүдээрээ олны анхаарлыг татдаг хүн бол нийтлэлч Б.Батбаяр буюу Б.Баабар.
Монголчууд нүүдэл суудал, Монголын түүх цуврал ном хийгээд подкастууд дээрээ Х.Чойбалсангийн тухай ингэж өгүүлжээ.
Тэрбээр: XX зууны их хядлага (хэлмэгдүүлэлт) бол Х.Чойбалсангийн цайруулж боломгүй хар нүгэл.
Гэвч Монголчуудын мөрөөдөж байсан тусгаар тогтнолыг бодит үйл хэрэг болгосон нь түүний үгүйсгэж боломгүй хойч үедээ үлдээсэн цагаан буян.
1911-1946 онд Монголын бүрэн эрхийг аль ч улс хүлээн зөвшөөрдөгшүй байсан.
Харин 1946 оноос Монголын бүрэн эрх олон улсад хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн юм.
Х.Чойбалсан хар ч бий. Цагаан ч бий. Мэдээж их хядлагад тэр оролцсон нь үнэн.
Мэдээж тэр хүссэндээ хийгээгүй. ЗХУ-ын зүгээс түүнд хийлгэсэн.
Гэхдээ тэр нүгэл хийгээд ч хамаагүй Монголыг тусгаар тогтнуулах нь л түүний зорилго байв.
Тэр зорилгоо биелүүлээд 1911, 1921 оны өмнөх үеийн удирдагчдын адил үхэх цаг нь болоогүй байхад явсан” гэжээ.