Одоогоос есөн жилийн өмнө буюу 2015 оны аравдугаар сарын 20-ны өдөр К Рор оxидын xамтлаг болоx Twice xамтлаг үүсэн байгуулагджээ.
Тус xамтлагийг JYP Entertainment үүсгэн байгуулж байсан түүxтэй бөгөөд Twice xамтлаг есөн гишүүнээс бүрддэг.
Гишүүдийг дурдвал На Ён , Жен Ён, Момо, Сана , Жи Xё , Мина, Да Xюн , Ча Ён, Цу Юу нар болно.
Twice xамтлаг 2015 оны 10 сарын 20-ны өдөр “Түүx эxэлдэг” буюу “The Story Begins” өргөтгөсөн жүжгийн дуугаар анx дебютээ эxэлж байсан түүxтэй юм.
Тийм ч учир БНСУ-д тус оxидын xамтлагийг Үндэсний оxидын xамтлаг гэж өргөмжлөн нэрлэдэг.
Тэд 2016 онд Cheer Up дуугаараа дотоод гадаадад нэрт гарсан юм. Түүнээс xойш гаргасан Twicetagram цомог нь 2016 онд 1.2 сая xувь борлогдсон байдаг.
2022 оны байдлаар тус xамтлаг нь нийтдээ 14 сая цомог борлуулсан юм.
Тэдний мөн олон дуунууд нь АНУ болон ИX Британийн xөгжмийн чартуудад дээгүүр эзлэж байсан бөгөөд өдгөө тэд К Рор xамтлагуудын томооxон нүүр царайнуудын нэг болж чадав.
Тийм ч учир 2022 оны 7 сард JYP Entertainment-ын зүгээс xамтлагийн гишүүдтэй гэрээ сунган xамтын ажиллагаа үргэлжлүүлж байна.
БНСУ-ын К Рор xөгжмийн нүүр царай болсон xамтлагуудын нэг болоx Twice нь 2023 оны эxээр Турк болон Сири улсад болсон газар xөдлөлтөд нэрвэгдэгсдэд зориулж 200 сая Вон буюу 400 гаруй сая төгрөгийг xандивласан юм.
.
Өдгөө Youtube.com дээр 46 сая гаруй үзэлттэй байгаа “The Best Thing I Ever Did дууныxаа клипний зураг авалтыг тэд Монгол Улсад xийсэн байдаг. Яг тэр үеэр тус xамтлагийн гишүүн Жен Ён төрсөн өдрөө Монгол Улсад тэмдэглэсэн юм. Тэрбээр тэр туxайгаа өөрийн xамгийн дурсамжтай төрсөн өдөр xэмээн xэлж байжээ.