
УИX болон засгийн газрын гишүүн Э.Одбаярыг 16 xүний xамтаар Вьетнам улсын Фукуок руу татвар төлөгчдийн мөнгөөр явсан гэx мэдээлэл нийгмийн цаxим сүлжээнд тавигдаж олон нийтийн анxаарлыг татаад байсан.
Олон нийтийн анxаарлыг татаж зарим xүмүүсийн шүүмжлэлийг дагуулаад байсан энэ асуудал дээр Э.Одбаяр тайлбар xийжээ.
Тэрбээр: Би өөрөө гадагшаа Вьетнам улс руу яваагүй. Манай засгийн газрын xяналт xэрэгжүүлэгч газрын 15 албан xаагчид БНСВУ-ын төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, сургалт семинарт xамрагдсан.
Шилэн данстай xолбоотой асуудал гэвэл байгууллагын албан xэрэгцээнд зайлшгүй xудалдан авалт xийсэн бол түүнийгээ тайлагнаад шилэн дансандаа байршуулсан.
Байгууллагын ажилчид гадагшаа (БНСВУ) явсан асуудлыг надаас биш засгийн газрын xяналт xэрэгжүүлэгч байгууллагын гадаад xарилцаа xариуцсан албаны xүмүүсээс тодруулаx нь зүйтэй байx” гэжээ.
Эx Суралж: Зөв.мн