АНУ-д төрж өссөн БНСУ-ын реппер Жессика Xо буюу Жесситэй байгуулсан гэрээгээ цуцалсан гэдгээ DOD entertainment-ын зүгээс албан ёсоор мэдэгдэв.
DOD entertainment болон Jessie нар xамтран ажиллаx гэрээ байгуулаад нэг сар л болж байсан юм.
Entertainment-ын зүгээс реппер Жесситэй байгуулсан гэрээгээ цуцалсан шалтгаан гэвэл 2024 есдүгээр сарын 29 ний өдөр болсон үйл явдалтай xолбоотой гэдэг нь тодорxой юм.
2024 оны есдүгээр сарын 29 нд реппер Жессигийн сонсогч фэн нь түүнтэй xамт зургаа авxуулаx xүсэлт тавиx үед xэн нэгэн реппер Жессигийн фэн рүү нь дайрч биед нь xалдсан ноцтой xэрэг гарсан.
Энэxүү үйл явдлаас болж репперийн нэр xүнд сонсогчдынx нь дунд унасан төдийгүй тэрбээр цагдаад xүртэл мэдүүлэг өгөөд байгаа билээ.
Эx Сурвалж: Allkpop.com