Өнөөдөр буюу 2024 оны 10 сарын 18-ны өдөр УИX-ын гишүүн О.Батнайрамдал болон Ж.Галбадрах, Г.Дамдинням, О.Саранчулуун, Б.Найдалаа нарын гишүүд төрийн ордонд БЗС-ийн талаар мэдээлэл xийлээ.
УИX-ын гишүүн О.Батнайрамдал: 2008 оноос хойш зургаан сайдын 17 тушаалаар 800 орчим суралцагчдын өнөөдрийн ханшаар 87.6 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн байна. Нэг ёсондоо хууль бус сайдын тушаалууд гарсан гэсэн үг. Уг xууль бус шийдвэрийг хүчингүй болгох ёстой гэсэн дүгнэлтийг АТГ-аас 2024 оны есдүгээр сарын 30-нд гаргасан.
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8 зүйлд “Аливаа татвар төлөгчдийн мөнгөөр олгож байгаа суралцагчийн зээлийг чөлөөлөх, хөнгөлөх, хүчингүй болгохыг журмыг УИХ тогтооно гэсэн.
Гэхдээ УИХ-аас хэзээ ч журам гараагүй учраас хууль зөрчиж үе үеийн сайд нарын тушаал гаргасан байна.
Боловсролын зээлийн сангаас өнөөдрийн байдлаар 364 тэрбум төгрөгийн гадаад зээлийг олгосон байна. Эндээс чөлөөлөгдсөн дүн нь 800 суралцагчийн 87.6 тэрбум төгрөг байгаа юм.
Эргэн төлөлт нь ердөө 8.8 тэрбум төгрөг. Энэ зээлийн сангийн журмыг шинэчлэх ёстой” гэжээ