Харин уламжлалт төрлийн эрэгтэй -60 кг, эмэгтэй -60 кг-д тулалдсан Г.Нанжид, Б.Алтанчимэг нар шагналт V байранд орсноор тэмцээнээ өндөрлүүлсэн. Эдгээр тамирчид 2024 оны Холимог тулааны Насанд хүрэгчдийн УАШТ-д оролцон түрүүлснээр олон улсын тавцанд эх орноо төлөөлөн тулалдах эрхтэй болсон юм.
Багийн дүнгээр Монголын баг 8-р байранд эрэмбэлэгдэж AMMA буюу Азийн Холимог Тулааны Холбооны чансаагаа ахиуллаа.
“Manila Open”-д оролцсон баг тамирчдыг Монголын Холимог Тулааны Холбооны (МХТХ) дасгалжуулагч, МУГД Г.Дашдаваа ахлан оролцсон. Мөн МХТХ-ны шүүгчдийн зөвлөлийн гишүүн Ч.Бат-Амгалан тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд урилгаар багтан ажилласан юм.
Одоо Монголын холимог тулааны шигшээ багийг Узбекистан улсын нийслэл Ташкент хотод 11 сард зохион байгуулагдах Залуучууд, Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.