Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж эх орноосоо урвасан гэх хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа хамба лам З.Санждоржийн хэргийг 2024 оны 10 сарын 29-ний өдөр хаалттай авч хэлэлцэхээр болсон байна.
Хамба лам З.Санждоржийг 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр түүнийг сэжигтээр татан баривчилсан.
Түүний хэргийг одоогоор нийслэлийн Сүхбаатар дүүрэгт шилжүүлсэн байгаа юм.
З.Санждорж гэм буруутай нь тогтоогдвол түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллана.
Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс , 15 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байдаг.