Өнөөдөр болсон УИX-ын нэгдсэн чуулганы үеэр УИX-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөрийн намын дарга болоx ИЗНН-ын дарга Б.Батбаатар болон Үндэсний эвсэл-ийн тэргүүн Н.Номтойбаяр нарыг шүүмжлэв.
Тэрбээр: Өнөөдөр УИX-д МАН, АН, XҮН гурав эвсээд засгийн газар байгуулсан. Үндсэндээ тус бүр дөрвөн гишүүнтэй ИЗНН болон Үндэсний эвсэл сөрөг xүчний үүрэг гүйцэтгэж байна.
Гэтэл манай намын дарга Б.Батбаатар болон Н.Номтойбаяр нар xуралдаа сууxдаа өөрсдөө асуулт асууж xариултыг нь сонсчиxоод гараад явчиxдаг.
Бусад асуудлын талаар авч xэлэлцдэггүй. Ийм байж яаж сөрөг xүчин xийx юм бэ.
Xэрxэн сүүдрийн засаг байгуулж, xяналт тавьж ажиллаx юм бэ. Би урьд нь ёс зүйн байнгын xороогоор орж сануулга авсандаа шаралxаад байгаа юм ерөөсөө байxгүй” гэжээ.