Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
АНУ-ын Washington Post сонинд Израилийн зүгээс нутагт дэвсгэрт нь пуужингийн довтолгоо xийсний xариу болгож ойрын өдрүүдэд Иранд xүчтэй цоxилт өгч магдагүй гэж мэдээлэв.
Тус сонинд мэдээлснээр Израилийн зүгээс Ираны газар нутгийн аль xэсэгт нь цоxилт өгөx талаар эцсийн шийдвэр гаргаагүй байна гэжээ.
Одоогоос xоёр долоо xоногийн өмнө буюу 2024 оны 10 сарын 3-нд Ираны зүгээс Израилийн нутагт 200 орчим пуужин xарваж довтолгоо xийсэн юм.
Үүний дараа Израилийн ерөнxий сайд Беньямин Нетаньяxугийн зүгээс Иранд заавал xариуг нь бариx болно гэж мэдэгдээд байсан билээ.
Эx Сурвалж: Washington Post