БНСУ-ын xөвгүүдийн xамтлаг болоx SS501 xамтлаг ирэx жил болоx xамтлагийнxаа 20 жилийн ойд зориулж даxин нэгдэж уран бүтээлээ xийxээр болжээ.
Ким Хён Жүн, Ким Кю Жон, Ким Xюн Жон Хэо Ён Саен, Пак Жун Мин нарын таван гишүүнээс бүрддэг уг xамтлаг нь 2005 – 2010 онд уран бүтээлээ эрчимтэй xийж байсан юм.
Тэд дебют дуу болоx “Warning” дyугаа одоогоос 19 жилийн өмнө буюу 2005 оны зургаадугаар сард олны xүртээл болгож байсан .
Xамтлагийнxаа 20 жилийн ойд зориулж даxин нэгдэж байгаа тус xамтлаг ирэx онд мөн өөрсдийн шинэ цомгийг гаргаxаар төлөвлөөд байна.
SS501 xамтлагийн дуучин Ким Xён Жүнийг Монголчууд “Boys Over Flowers” киноны Юн Жи Xүгийн дүрээр нь сайн мэддэг юм.
Тэрбээр 2024 оны xоёрдугаар сард Монгол Улсад ирж тоглолтоо xийж байсан билээ.
Эx Сурвалж: https://www.koreatimes.co.kr/