Энэхүү “Ханбогдын Хөгжлийн Хурдасгуур Оюу толгойн сан”-ийн санхүүжилтээр Хасбанктай хамтран хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах зорилго нь төслийн хүрээнд орон нутгийн төсөл хэрэгжүүлэгч бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн төслийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх буюу хөнгөлөлттэй зээл олгох, дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тайлагнахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Заасан төслийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
-
Сангийн зорилго, алсын хараа, үйл ажиллагааны чиглэлд нийцсэн байх;
- Ханбогд сумын эдийн засгийн хөгжил, тус сумын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд эерэг үр нөлөөтэй байх;
- Судалгаанд суурилсан, бодит үр дүнг харьцуулах боломжтой байх;
- Тогтвортой, урт хугацаанд хэрэгжүүлэх боломжтой байх;
- Ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх;
- Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
-
Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартад нийцсэн байх
Төслийн материалуудыг 10-р сарын 20-ны өдрийг дуустал [email protected] хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийн энд дарж авна уу.
|