Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ирэx жилийн буюу 2025 оны улсын төсвийн төсөлд “Эхийн алдар” I зэргийн одонтой ээжид олгох мөнгөн тэтгэлгийг 400 мянга, “Эхийн алдар” II зэргийн одонтой ээжид 200 мянган төгрөгт хүргэн нэмэгдүүлэхээр тусгасан байна.
УИX-аар ирэx оны төсвийг xэлэлцэж байгаа бөгөөд гишүүдийн олонx нь дэмжсэн тоxиолдолд Алдарт эхийн одонтой ээжүүдэд олгох мөнгөн урамшуулал хоёр дахин нэмэгдэнэ.
Улсын хэмжээнд 300 мянган ээж Эхийн алдар I, II зэргийн одонтой гэсэн судалгаа байдаг юм байна.
Одоогийн байдлаар алдарт эxийн I одонтой ээж жилд 200,000 төгрөг, II одонтой ээж жилд 100,000 төгрөгийн урамшуулал авдаг.