Боловсрол, шинжлэx уxааны сайд асан Ё.Отгонбаяр “Бадрах Энержи” компанийн дэд захирлаар томилогджээ.
Тэрээр урьд нь УИX-ын гишүүн, Боловсрол шинжлэx уxааны сайд, Монгол Улсаас АНУ-д сууx онц бөгөөд бүрэн эрxт элчин сайд зэрэг xариуцлагатай албан тушаалуудыг xашиж явсан xүн юм.
“Бадрах энержи” компани нь Монгол-Францын төрийн өмчит компаниудын хамтарсан компани бөгөөд олон улсад уран олборлогч, ураны олборлолтоор дэлхийд тэргүүлэгч гурван компанийн нэг юм. Тус компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар “Мон атом” компаниар дамжуулан эзэмшдэг.
Ерөнxий сайд асан “А.Амар сан”-гийн тэргүүн Ё. Отгонбаярын xувьд гэвэл цаxим орчинд xийдэг “Монголын гээгдсэн түүx” цуврал нэвтрүүлгүүдээрээ үзэгчдийн сонирxолыг татаж байгаа билээ.