Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монголын буудлага спортын Үндэсний шигшээ багийн хоёр тамирчин урилгаар Дэлхийн цом болон Германы Бундеслигт цэц сорино. Тодруулбал, Энэтхэг улсын Шинэ Дели хотод буудлагын Дэлхийн цомын финалын тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуягийн удирдлага дор О.Есүгэн 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд өрсөлдөнө. Тус тэмцээн аравдугаар сарын 13-18-нд бол байгаа юм.
Мөн ХБНГУ-ын Мюнхен хотод болох Бундеслигт Э.Даваахүү хийн гар бууны 10, 25 метрийн зайд цэц сорино.
Дэлхийн цомын финалын тэмцээнд манай улсаас өмнө нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, гавьяат тамирчин Ц.Мөнхзул, ОУХМ З.Батхуяг, О.Янжинлхам нар өрсөлдөж байсан. О.Гүндэгмаагийн хувьд тус тэмцээнээс нэг алт, гурван хүрэл медаль хүртэж байсан билээ. Харин Э.Даваахүү Бундеслигт өрсөлдөх Монголын анхны буудагч болж байна. Энэ тэмцээнүүдэд өрсөлдөх О.Есүгэн, Э.Даваахүү нар хоёулаа “Токио-2020”, “Парис-2024” олимпын наадамд өрсөлдсөн тамирчид юм.