Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Дундговь аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр нар энэ сарын 14-ний өдөр Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын Цэгц билиг сургуулийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат оролцов. Айлчлалын хүрээнд Цэгц билиг сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчин нөхцөлтэй танилцлаа.
Цэгц билиг сургууль нь 436 сурагч, 46 багш ажилтантай бөгөөд сургуулийн хувьд удаан жилийн ашиглалтаас үүдэн хуучирч, муудсан модон цонхоор салхи сийгэн өвлийн улиралд анги танхим маш хүйтэн байдгаас гадна дээврээс байнга дусаал гоождог нь эрүүл, аюулгүй орчинд сургалтын үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байгаа юм.
Дээрх төслийн хүрээнд 111,808 ам.долларын санхүүжилтээр тус сургуулийн хичээлийн байр болон өргөтгөлийн байрыг засварлах юм.
Энэхүү төсөл нь Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймагт хэрэгжиж буй 17 дахь төсөл аж.