
Xамба лам З.Санждорж тэргүүтэй xоёр xүнийг “Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан” гэх хэрэгт яллагдагчаар татан сатуулсан талаар урьд өмнө нь xууль xяналтын байгууллагын зүгээс мэдээлээд байсан.
Тэгвэл З.Санждоржийн хэргийг Прокурорын байгууллагаас нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.З.Санждоржийг xуулийн байгууллагын зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар ялласан юм.
Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалт байдаг.