Засгийн газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Эмч нарын их хурал зохион байгуулах тухай” 261 дүгээр тогтоолоор эмч нарын их хурлыг таван жил тутамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Эмч нарын VII их хурлыг зохион байгуулснаар хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний шилдэг арга барил, туршлагыг сурталчлах, шинэ мэдлэг, мэдээлэл солилцох ач холбогдолтой юм.
Хурлын үеэр дараах зорилтыг хэрэгжүүлнэ.
1. Хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр эрүүл мэндийн салбараас авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг танилцуулах;
2. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүний нөөцийн чиглэлээр тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх;
3. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс салбарт цаашид хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаар санал авч, хурлаас зөвлөмж гаргах;
4. Эмч нарын VI их хурлын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар танилцуулна.