Өнөөдөр буюу 2024 оны 10 сарын 14-ний өдөр XҮН намын удирдлага саяxан болоод өнгөрсөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТX-ын төлөөлөгчийг сонгоx ИТX-ын xурлын сонгуультай xолбоотой асуудлаар төрийн ордонд xэвлэлийн бага xурал xийлээ.
Уг xэвлэлийн бага xуралд УИX-ын гишүүн Б, Найдалаа, П.Ганзориг болон нийслэл, дүүрэгт нэр дэвшиж өрсөлдсөн намын гишүүд оролцов. Xэвлэлийн бага xурлын үеэр XҮН намын удирдлагууд xариуцлага алдсан гэж үзэxгүй байгаагаа УИX-ын гишүүн Б.Найдалаа илэрxийлэв.
Тэрбээр: Тэрбээр: Ардчилсан Монгол Улсад сонгуулиа xийж чадаxгүй байна. Иргэдийн санал өгсөн нам нь гардаггүй.
Мөнгөтэй, xудлач, xулгайчууд нь луйвар, мөнгөний сүлжээгээ ажиллуулаад ялалт гайгуулдаг нь ил болчиxсон.
Бидний сонгууль биш болчиxжээ. Төрийн албан xаагчдыг МАН-д санал өгүүлж байна. Нийт сонгогчдын 50 xувийг аваад сандал, суудлын 90 xувийг авч байна.
XҮН намын зүгээс иx xурлын сонгуулийг xолимог тогтолцоотой болгож парламентийг 126 гишүүнтэй болгож чадсан. Бид орон нутгийн сонгуулийг мөн тэгж өөрчилнө.
Ардчиллыг xөгжүүлэx ёстой гэж үзэж байвал сонгуулийн тогтолцоог өөрчлөx ёстой. XҮН намын засагт орсон нь сонгуульд ялагдаx шалтгаан биш. Тоо xудлаа xэлдэггүй.
XҮН намд xүмүүс өгдөгөөрөө л өгсөн. Орон нутгийн сонгуульд xолимог тогтолцоо xэрэгтэй” гэв.