Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
2024 оны 10 дугаар сарын 8-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Улаанбаатар хотын Налайх дүүргийн Засаг дарга Хүрэлчулууны Анхбаяр нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр (※)-өөр хэрэгжих “Улаанбаатар хотын Налайх дүүргийн 140-р цэцэрлэгийн өргөтгөлийн төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир оролцов.
Төслийн нэр: “Улаанбаатар хотын Налайх дүүргийн 140-р цэцэрлэгийн өргөтгөлийн төсөл”
Уг төслөөр Налайх дүүргийн 140-р цэцэрлэгийн өргөтгөл баригдана. Тус цэцэрлэгийн хувьд анги дүүргэлт нормативаас хэт өндөр байгаа нь гол тулгамдсан асуудал болж иржээ.
Цэцэрлэгийн анги танхимын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор түр хугацаанд үйл ажиллагаа явуулж буй гэр цэцэрлэг нь эрүүл ахуй болон аюулгүйн стандарт шаардлагыг бүрэн дүүрэн хангадаггүй байна.
Өргөтгөлийн барилга баригдаж, өндөр ачаалал багассанаар цэцэрлэгийн 173 хүүхэд, 25 багш, ажилтны эрүүл, аюулгүй орчинд сурч, ажиллах нөхцөл бүрдэх юм.
Япон Улсын Засгийн газар нь Монголд 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Энэ удаагийн төсөл нь дээрх хөтөлбөрийн 606 дахь, Налайх дүүрэгт хэрэгжих 7 дахь төсөл болж байна. Мөн энэ удаагийн төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 122,165 ам.доллар болно.
-
“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.
Япон Улсын Элчин сайдын яам