Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
2024 оны 10 дугаар сарын 4-ний өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Дархан-Уул аймгийн Засаг дарга Болдбаатарын Азжаргал нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр*-ийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Төслийн нэр: “Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн засварын төсөл”
Уг төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн хичээлийн байрны дээврийн засварын ажил хийгдэх юм.
Тус сургуулийн дээвэр ихээр хуучирч, муудан дусаал гоождогоос үүдэж сургуулийн 1,338 сурагч, 91 багш ажилтан нар эрүүл, аюулгүй орчинд сурч, ажиллахад хүндрэл учирч байгаа юм. Төсөл хэрэгжснээр эрүүл, аюулгүй сургалтын орчин бүрдэх юм.
Япон Улсын Засгийн газар Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 605 дахь, Дархан-Уул аймагт хэрэгжих 25 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 100,138 ам.доллар юм.
(*) “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.
Япон Улсын Элчин сайдын яам