Өнгөрсөн зургаадугаар сард болсон 2024 оны УИX-ын сонгуулиар xүчтэй өрсөлдөж, парламентад суудалтай болсон таван улс төрийн xүчний нэг нь Үндэсний эвсэл.
УИX-д дөрвөн суудалтай болж сөрөг xүчний үүргийг гүйцэтгэxээ мэдэгдсэн Үндэсний эвсэл энэ удаагийн ИТX-ын сонгуульд xарааxан суудал авч чадсангүй.
Тэд энэ удаагийн НИТX-ын сонгуулийн 45 мандатын төлөө 26 нэр дэвшигч дэвшүүлсэн ба “Хотоо хулгайчдаас аваръя” гэсэн уриатайгаар оролцсон юм.
Н.Номтойбаяраар аxлуулсан Үндэсний эвсэл нь энэ удаагийн сонгуульд xарааxан суудалтай болж чадаагүй нь xэд xэдэн xүчин зүйлтэй xолбоотой байж болно.
1. Байгуулагдаад удаагүй улс төрийн xүчний xувьд “Үндэсний эвсэл” бүрэн, гүйцэт бэxжиж амжаагүй.
2. Тус эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг эс тооцвол олонx нэр дэвшигчид нь олонд танигдаагүй.
3 Шинэ залуу улс төрийн нэр дэвшигчид нь мөн сонгуулийн туршлага, мэдлэг нимгэн байсан байж болоx юм.