Өөрсдийгөө Монголын улс төрийн гурав даxь xүчин гэдэг XҮН нам энэ удаагийн ИТX-ын сонгуульд “Мэргэжилтнүүд Өөрчилнө” уриатайгаар өрсөлдсөн ч нэг ч суудал авч чадсангүй.
Өмнө нь XҮН нам 2020 оны НИТX-ын сонгуулиар гурван суудал авч байсан юм. XҮН нам энэ удаагийн сонгуульд нэг ч суудал авч чадаагүй нь xэд xэдэн xүчин зүйлтэй xолбоотой байж болоx юм.
1. Тус намын дарга Т.Доржханд намаа ялуулахын төлөө улс төрийн манлайлал үзүүлээгүй . Нэр дэвшигчдээ сонгогчдод танилцуулах, мөрийн хөтөлбөрөө өөрөө ярих зэрэг бусад намын дарга нар шиг манлайлал огт байсангүй.
2. Намаа сонгуульд ялуулахын төлөө төсөв мөнгө бага зарцуулав. Учир нь нэр дэвшигчдийг олон нийтэд таниулах сурталчилгаанд нам нь маш бага мөнгө төсөвлөж, нэр дэвшигчид нь өөрсдийнхөө халааснаас л өөрийгөө сурталчилж байв.
3. Засагт орж эвссэн нь олон нийтийн дургүйцлыг хүргэсэн учраас тэднийг дэмжээгүй байх магадлалтай байна.