Энэ жилийн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үеэр нэр дэвшигчид сонгогчдодоо танигдахын тулд олон сонин хачин, сонирхолтой контентуудыг цахим орчинд нийтэлсэн. Иргэдийн зарим нь эдгээр бичлэгүүдэд ихэд бухимдалтай хандаж байсан бол хэсэг бүлэг нь “цаг үеэ даган өөрчлөгдөж байна. Биднийг хөгжөөнгөө танигдаад болж л байна шүү дээ” гэх мэтээр ёжилж байв.
Тэдгээр бичлэгүүдийн дундаас олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан нь Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Жаргалсайханы Одонтунгалагийн бүжиглэсэн бичлэг юм. Хүмүүс түүний нэрийг хэлэлгүйгээр нөгөө “бүжиглэдэг дэвшигч” гэж ярилцаж, түүгээр нь таньж байв. Гэвч тэрээр НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож чадсангүй.
Харин дараагийн тренд бичлэгийн эзэн болох НИТХ-ын 1-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч Энхбатын Энхтөр төлөөлөгчөөр сонгогджээ. Түүнд мөн л иргэд маань “нөгөө гүйдэг” “гүйдэг дэвшигч” гэх мэтээр хоч өгөөд амжсан юм