
Орон нутгийн сонгуулийн санал хураалтын ирц улсын хэмжээнд 53.1 хувьтай өндөрлөлөө. 21 аймгаас хамгийн өндөр ирцтэй нь Баян өлгий аймаг 76.3 хувь байсан бол хамгийн бага нь Дархан-Уул аймаг 46 хувийн ирцтэй байлаа.Интернет сүлжээнд ороогүй хэсгийн хороодын мэдээлэл нэмэгдэж ирэх аж.
Өнөөдөр 07:00 цагаас эхлэн 2230 хэсгийн хороогоор санал хураалтыг явуулсан бөгөөд одоо үр дүнг уншуулж эхэлж байна. Нийслэлийн сонгуулийн хорооноос 21:00 цагт үр дүнгийн мэдээллийг хүргэх бол аймгийн сонгуулийн хороод тус тусын үр дүнг зарлах юм.
Сонгуулийн санал хураалтад 2,107,291 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1,120,021 хүн саналаа өгчээ.
Баян-Өлгий 48.719 буюу 76.3 хувь
Сүхбаатар 29.724 буюу 72.8 хувь
Завхан 33.005 буюу 73.8 хувь
Говьсүмбэр 7.420 буюу 70.1 хувь
Ховд 37.732 буюу 69.2 хувь
Говь-Алтай 25.062 буюу 58.4 хувь
Архангай 39.786 буюу 67.2 хувь
Увс 35.054 буюу 67 хувь
Баянхонгор 36.817 буюу 66.7 хувь
Дундговь 19.505 буюу 66.2 хувь
Өмнөговь- 31.591 буюу 66%
Төв аймаг- 38.776 буюу 64.3%
Булган аймаг- 25.222 буюу 64.1%
Хэнтий аймаг- 31.195 буюу 62.2%
Сэлэнгэ аймаг-40.972 буюу 60.4%
Өвөрхангай- 43.625 буюу 59.7%
Дорнод- 30.426 буюу 59.5%
Хөвсгөл- 51.056 буюу 59.2%
Дорноговь-25.549 буюу 57.8%
Орхон-33.031 буюу 48.7%
Дархан-Уул аймаг-30.277 буюу 46%
Улаанбаатар хот- 425.257 буюу 42.3%