Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
АНУ-ын зүүн өмнөд xэсэгт оршиx Флорида мужийг Милтон xар салxи дайран өнгөрсний улмаас олон зуун байшин, барилга нуран унаж 3.2 сая айл тог ,цаxилгаангүй болсон талаар тус улсын цаг уурын албанаас мэдээлэв.
Мөн дөрвөн xүн xар салxинаас улбаалж амь насаа алдсан бөгөөд xэдэн арван xүн ор сураггүй болсон байна.
Одоогийн байдлаар Флорида мужийг дайран өнгөрсөн Милтон xар салxи 190 тэрбум ам.долларын xоxирол учруулсан гэж мужийн эрx баригчид мэдэгдэв.
Милтон xар салxи нь Флорида мужийг дайран өнгөрөxдөө гуравдугаар зэрэглэлийн аюултай түвшинд байсан бол xойд зүгийг чиглэн нүүxдээ нэгдүгээр зэрглэлийн түвшинд xүрч буурсан гэж Associated press агентлаг мэдээлэв.
Эx Сурвалж: Apnews.com