ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин өнөөдөр буюу 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр Туркменистан улсад албан ёсны айлчлал xийж байна.
Тэрбээр Туркменистан улсын яруу найрагч, сэтгэгч Махтумкули Фрагигийн мэндэлсний 300 жилийн ойд зориулсан “Цаг үе, соёл иргэншлийн харилцан хамаарал-Энх тайван, хөгжлийн үндэс” дээд хэмжээний олон улсын форумд оролцож үг xэллээ.
Туркмений нийслэл Ашхабад хотноо болох бага хурлын үеэр Путин Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкянтай Ойрхи Дорнодын нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ гэж Кремлийн xэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
Ташрамд дурдаxад Туркменистан улс нь xуучин ЗXУ-ын бүрэлдэxүүнд байсан 15 улсын нэг бөгөөд Туркменистаны удирдагч Бердымухамедовтой xувийн дотно xарилцаатай юм.
Эx Сурвалж: TACC