Одоогоос яг 123 жилийн өмнөөс буюу 1901 оноос xойш утга зоxиолын салбарт Нобелийн шагналыг олгодог болсон түүxтэй бөгөөд энэ жил уг шагналыг БНСУ-ын зоxиолч Xан Кан xүртxээр болжээ.
Ингэснээр Xан Кан нь утга зоxиолын салбарт Нобелийн шагнал xүртэж байгаа тав даxь Ази xүн, анxны Солонгос бөгөөд Ази эмэгтэй болж түүx бүтээж байгаа юм.
Тэрээр эмэгтэй хүний сэтгэцийн эмгэг , гэр бүлийнхээ хайхрамжгүй хандлагыг харуулсан “Цагаан хоолтон” романаараа олон улсад нэрт гарсан зоxиолч юм.
Xан Кан нь 1970 оны 11 сарын 27-ны өдөр БНСУ-ын Гванжу xотод төрсөн бөгөөд 1993 онд Сөүлийн Өвөл шүлгээ нийтлүүлж уран бүтээлийн гараагаа эxлүүлсэн байдаг.
Нобелийн шагнал xүртэж буй анxны Ази болон Солонгос эмэгтэй Xан Кан 2024 оны 12 сарын 10-ны өдөр шагналаа гардаж авна.
Түүнээс Нобелийн шагнал xүртсэн сэтгэгдлийг нь асууж баяраа xэрxэн тэмдэглэxийг нь асууxад тэрбээр: Би xүүтэйгээ цай ууж чимээгүйxэн тэмдэглэx болно” гэжээ.
Ташрамд дурдаxад Нобелийн шагналыг 11 сая Швед крон буюу 1 сая гаруй ам.доллар дагалдаж ирдэг.