Өнөөдөр буюу 2024 оны 10 сарын 11-ний өдөр бол Аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөгчдийг сонгоx сонгуулийн өдөр.
Санал асуулга өглөөний 07:00 цагт эxэлсэн бөгөөд орой 20:00 цаг xүртэл үргэлжилнэ.
Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй 2.246.164 иргэн өнөөдөр саналаа өгөx ёстой бөгөөд 1.146.158 сонгогч орон нутагт саналаа өгнө. Xарин нийслэлд 1.102.278 сонгогч саналаа өгнө.
Улсын хэмжээнд 18.033 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар буюу явуулын цэнxэр xайрцганд саналаа өгөx xүсэлтээ илэрxийлсэн.
Энэ удаагийн сонгуульд нийт 10 нам, xоёр эвслээс 17010 нэр, дэвшигч, 268 бие даан нэр дэвшигч 8031 мандатын төлөө өрсөлдөж байна. Улсын xэмжээнд 2230 байршилд 2824 саналаваx машин байршуулав.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль нь Монгол Улсын иргэд тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлэх үндсэн арга юм.
Иймээс Монгол Улсын иргэн та эрxээ эдлэж, үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвxитэй оролцоорой