Нөгөөдөр буюу 2024 оны аравдугаар сарын 11-нд болоx Аймаг, нийслэл, сум, дүүргий төлөөлөгчдийг сонгоx ИТX-ын сонгуультай xолбогдуулан цагдаагийн байгууллагын зүгээс мэдээлэл xийв.
Тодруулбал xэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр: Энэ оны есдүгээр сарын 13-наас аравдугаар сарын 8-ны хооронд нийт 492 гомдол мэдээлэл бүртгэгдсэн.
Үүнээс орон нутагт 274, нийслэлд 218 гомдол мэдээлэл ирсэн байна. Нийт бүртгэгдсэн гомдол мэдээллийн 146 нь гэмт хэргийн шинжтэй, 346 нь зөрчлийн шинжтэй байна. Одоогоор цагдаагийн байгууллага 213 гомдол мэдээллийг шалгаж байгаа.
Орон нутгийн сонгуультай холбоотойгоор аравдугаар сарын 9-ний 09.00 цагаас, аравдугаар сарын 13-ны өдрийн 09.00 цаг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана.
Энэ өдрүүдэд цагдаагийн байгууллагаас 10,684 алба хаагч 574 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэнэ” гэжээ.