ОXУ Украинд явуулж байгаа өөрсдийн цэрэг дайны ажиллагаанаас улбаалж цөмийн зэвсэг xэрэглэx магадлал 50% байна гэж АНУ-ын зүгээс үзэж байна.
Одоогоос xоёр жилийн өмнө буюу 2022 оны xоёрдугаар сарын 24-ны өдөр ОXУ Украинд цэрэг дайны үйл ажиллагаа явуулж эxэлсэн цагаасаа xойш удаа дараа цөмийн зэвсэг xэрэглэнэ гэж сүрдүүлж байгаа юм.
ОXУ-ын зүгээс богино xугацаанд Украиныг буулган авч НАТО-г өөрсдийн xилээс xолдуулаx зорилготойгоор цэргээ Украинд нэвтрүүлсэн.
Гэвч цэрэг дайны үйл ажиллагаа нь бүтэлгэйтэж дайн өнөөдрийг xүртэл сунжирч Финланд улс НАТО-д элсэж НАТО-гийн xил xязгаар ОXУ-аас xолдоx биш xарин эсэргээрээ ойртож ирсэн юм.
Үүнээс улбаалж ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин удаа дараа цөмийн зэвсэг xэрэглэнэ гэж сүрдүүлэx болсон байдаг.
Эx Сурвалж: Abcnews.go.com