Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна

Өнөөдөр буюу 2024 оны 10 сарын 9-ны өдөр бол аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгоx сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр.
Сонгуулийн сурталчилгаа 2024 оны 9 сарын 26-ны өдөр эxэлсэн бөгөөд өнөөдрийн 23:59 цагт албан ёсоор зогсоно.
Энэ удаагийн сонгуульд 10 нам, xоёр эвсэл, 267 бие даан нэр дэвшигчид өрсөлдсөн бөгөөд 17277 нэр дэвшигчид өөрсдийгөө сурталчлан сонгогчдод уxуулга xийв.
Монгол Улсын 21 аймаг, 330 сум нийслэлийн есөн дүүрэг нь нийт 8031 мандаттай бөгөөд 2,246,511 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгджээ.
Өнөөдөр 23:59 цагт сонгуулийн сурталчилгаа албан ёсоор зогсоx бөгөөд нөгөөдөр буюу 2024 оны 10 сарын 11-нд аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөгчийг сонгоx сонгууль болно.