Багануур дүүрэгт Батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил дуусав
Нийслэл дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа өндөрлөх дөхөж байна. НИТХ-ын 10 дугаар тойрог буюу Багануур дүүрэгт нэр дэвшигч Ганаагийн Цамбагарав болон тус дүүргийн Ардчилсан намаас энэ удаагийн сонгуульд “Засаж сайжруулъя, заавал хэрэгжүүлье” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж, 2024-2028 онд хийх 10 том төсөл, 9 зорилго, 90 ажлаа танилцуулж байна.
30 мянган хүн амтай Багануур дүүргийг 100 мянган хүн амтай эдийн засаг, дэд бүтэц, тээвэр ложистикийн хувьд бүрэн биеэ даасан аж үйлдвэржсэн хот болгохын тулд Багануур Улаанбаатарыг холбосон авто замыг өргөтгөх, олон жил яригдсан ч одоо болтол хэрэгжиж үр өгөөжөө өгөөгүй үйлвэр технологийн паркийг “амилуулж” 20 үйлдвэр ашиглалтад оруулан 800 ажлын байр бий болгох, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмэгдүүлж, зүүн бүсийн худалдаа үйлчилгээний төвийг байгуулах зэрэг тодорхой судалгаан дээр үндэслэсэн бодит амлалтуудыг өгч байгаа юм. Мөн Г.Цамбагараваар удирдуулсан Ардчилсан намын баг ирэх 4 жилд Багануураа Монгол Улсын хамгийн анхны утаагүй, хөрсний бохирдолгүй хот болгохоор зорьж суурь судалгааг хийгээд байгаа аж.
Сүүлийн 8 жил Багануур дүүрэгт МАН засаглаж буй бөгөөд намчирхал хэрээс хэтэрсэн, иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт муудаж, чанаргүй, тооцоо судалгаагүй хөрөнгө оруулалт ихсэж төсвийн мөнгө үрэн таран болж байгаад иргэд бухимдалтай байна.