Боловсролын яамнаас Монгол Улсын Боловсролын салбарын 2024-2028 оны дунд хугацааны зардлын хүрээг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Энэ хүрээнд Боловсролын яамны санаачилгаар Дэлхийн банкны эдийн засагч, зөвлөхүүдийн баг ирэх дөрвөн жилийн хугацаанд боловсролын салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын тооцоолол, загварчлалыг боловсруулж, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөлд танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Мөн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хот, хөдөөгийн болон нийгэм, эдийн засгийн хувьд ялгаатай бүлгийн хүүхэд, залуучуудын боловсролын ялгааг арилгахад шаардлагатай хөрөнгө оруулалт, хэрэгцээг эрэмбэлэх, санхүүжилтийн шинэлэг боломжууд болон боловсролын салбарын санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх талаар талууд санал солилцлоо.
Уулзалтад Дэлхийн банкны төлөөлөл, Боловсролын сайд, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга болон бусад яамдын албан хаагчид оролцов.
Эx Сурвалж: Боловсролын Яам