“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлсэн 2021 оноос хойш 41.5 сая ширхэг мод тариад байна.
Үүнээс Сэлэнгэ аймагт хамгийн их буюу 4.7 сая мод тарьж ургуулаад байна гэж ойн газраас мэдээлэв.
Монгол Улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд нийт тэрбумаар тоологдож хэмжээний мод тарих арчлан хамгаалж ургуулахаар төлөвлөсөн.
Ингэснээр:
-
Монгол орны ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 9 хувьд хүргэх,
-
улмаар цөлжилт, газрын доройтлыг бууруулан хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлэн,
-
уур амьсгалын өөрчлөлтийг сааруулан ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчноо хайрлан, зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар зарлигийг гаргаж байсан юм.