10:00 цагт: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаантай.
14:00 цагт: Ажлын хэсгийн хуралдаан болно.
Үүнд:
- -Мопед, механикжсан тээврийн хэрэгсэл, скүүтерын хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
- -Хот суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан тус тус болно.
10:00 цагт: БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд: Монголын Хуульчдын холбооноос Шүүхийн Ерөнхий зөвлөлтэй хамтран “Хуульчдын ажиллах орчин ба эрүүл ахуй, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас:98066116
10:30-17:30 цагт: АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд: Монголын бие бялдар хөдөлгөөн заслын холбооны 13-р олон улсын эрдмийн чуулганы өмнөх гардан сургалт “Мөрний өвдөлтийн үеийн хөдөлгөөн засал эмчилгээ” сэдвийн хүрээнд явагдана. Утас:9018-0326.
11:00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Г.Ариунболдод зодуулж, хохирсон иргэн А.Өлзийням мэдээлэл хийнэ.
-Нийслэлийн Түргэн тусламжийн төвд: Австралийн “EMS Глобал” байгууллага түргэн тусламжийн төвийн эмч, жолооч нарыг чадавхжуулж буй төслийн үйл ажиллагааг танилцуулна. Утас:8807-4724, 8810-0780.
-“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг есдүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 26-ныг дуустал зохион байгуулж байна. Нийслэлд 10 байршилд үргэлжилж байна.