Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
2024 оны НИТХ-ын сонгуулийн 9-р тойрогт Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Лхаасүрэнгийн Ариунтуяагийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтийн сүлжээгээр удаа цацаж байгаад бид харамсаж байна.
Дээрх мэдээлэл нь улс төрчийн хөрөнгө оруулгын мэдээллийг илт засан өөрчилж, тоо баримтыг нэмсний зэрэгцээ хувь хүний нэр хүндэд халдаж гүтгэж, доромжилсон агуулгатай байна.
Иймд сонгуулийн үеэр нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл олон нийтэд тараах нь эрүүгийн гэмт хэрэг гэдгийг сануулахын зэрэгцээ бид дээрх худал мэдээллийг хуулийн байгууллагад гомдол гарган шалгуулах болсноо мэдэгдэж байна.