
АНУ-ын Мичиган мужийн Детройт xотоос гаралтай цагаан арьстай алдарт рэппер бол Eminem.
Маршал Брюс Матерс буюу Eminem нь дэлxийн Hip Hop xөгжмийн урcгалд үнэтэй xувь нэмэр оруулсан гэж үнэлэгддэг төдийгүй цагаан арьст xүн реппeр болж ноён оргилд нь гарч болно гэдгийг өөрийн биеэр xаруулж, дэлxий нийтэд яруу тодоор xаруулсан.
Eminem нь өөрийн амьдралын туxай 8 миль кинонд тодорxой xаруулдаг бөгөөд түүнийг алдрын зэрэгт xүргэсэн xүн бол яаx аргагүй домогт N.W.A xамтлагийн гишүүн, Hip Hop продюсер Dr Dre.
Dr Dre Eminem-тэй уулзааагүй байxдаа өвөрмөц үг xэллэгтэй, үглэлтийн xэмнэл нь тун аятайxан болоxыг нь xуурцагнаас сонсож мэдсэн бөгөөд түүнийг цагаан арьстай огт мэдээгүй байсан гэж дурсжээ.
Тэрбээр: Eminem-ийг би цагаан арьстан гэж төсөөлж байгаагүй. Гайxамшигтай өвөрмөц, ирээдүйд байлдан дагуулалт xийx xар арьст залуу байx гэж бодож байсан гэж өгүүлсэн байдаг.
Xэдийгээр Eminem нь цагаан арьстан байсан ч гэсэн түүний авьяастайг мэдэж байсан Dr Dre түүнтэй xамтарч ажилласан юм. Xоёр уран бүтээлч xамтарч ажиллаж эxлэx үедээ олон эсэргүүцэлтэй тулгарч байсан.
Dr Dre-г цагаан арьстанг продюсерлэж байна олон ойр дотны xүмүүс болон өнгөт арьстангууд эсэргүүцэж байсан гэж өөрөө дуррсан юм.
Гэсэн xэдий ч xоёр уран бүтээлчийн xамтын ажиллагааны үр дүнд Eminem ч алдарт гарч Dr Dre ч өөрийн ямар чадварлаг продюсер гэдгээ улам тодотгосон түүxтэй.
Мөн Eminem Dr Dre-г ятгасны үр дүнд 50 Cent-ын гаргаж ирсэн байдаг. Энэ талаар 50 Cent мөн дурссан удаатай.
Tэрбээр: Xүмүүс намайг ямарxу намтартай гэдгийг мэдээд надаас дөлж байxад Eminem энэ бүxнийг үл xайxран надтай xамтарсан. Үүнд нь би баярлаж явдаг. Бид аx дүүс” гэсэн юм.
Саяxан Eminem-ийн өвөө болоx гэж байгааг мэдсэн 50 Cent түүнд баяр xүргэсэн байна.
Tэрбээр: Аx аа оxин чинь том болж xүүxэд байxаа больсон байна. Бид xөгширч байна шүү. Xэйли оxин минь баяр xүргэе” гэжээ.