Тулгар төрийн 2230, 2231 Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 110, 111 Ардын хувьсгалын 100, 100 жилийн ойн 2022 оны үндэсний их баяр наадмаар 21 настайдаа тав давж улсын начин цол хүртсэн хүчтэн бол Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Э.Батмагнай.
Улсын начин Э.Батмагнай нь 2001 онд төрсөн бөгөөд бөхийн хорхойтнууд түүнийг үндэсний бөхийн өнгийг тодорхойлж дээгүүр цол хүртэх бөх хэмээн дүгнэдэг.
Тэгвэл саяхан улсын начин Э.Батмагнай түрүүлнэ гэж ам гарсан байна.
Тэрбээр: Би бэлтгэлээ сайн хийж байгаад улсын наадамд түрүүлнэ” гэжээ.
Ташрамд дурдахад Баярхонгор аймгийн Жинст сумын харьяат Э.Батмагнай хэлсэндээ хүрч түрүүлж чадвал Баянхонгор аймгаас түрүүлсэн хоёр дахь хүчтэн болох юм.
Одоогоос яг 75 жилийн өмнө буюу 1949 оны Ардын хувьсгалын 28 жилийн ойн наадмаар Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Нисэхийн тодотголтой П.Аюуш арслан анх түрүүлсэн түүхтэй.