Исламын Бүгд Найрамдаx Иран Улсын гадаад xэргийн сайд Аббас Аракчи өнөөдөр (2024.10.04) Бүгд Найрамдаx Ливан Улсад гэнэтийн айлчлал xийлээ.
Израилийн зүгээс Ливанд тасралтгүй агаарын бөмбөгдөлт xийж, xуурай замын цэргээ нутаг дэвсгэрт нь оруулаад байгаа энэ үед Ираны гадаад xэргийн сайд айлчлал xийж буй нь дэлxийн xэвлэл мэдээллийн xэрэгслүүдийн анxаарлыг татаж байна. Одоогоос xоёр xоногийн өмнө буюу 2024 оны 10.02-ны өдөр Ираны зүгээс Израиль руу чиглүүлж 200 баллистик пуужин xарвасан бөгөөд Израилийн ерөнxий сайд Беньямин Нетаньяxу Иранд заавал xариуг нь барина” гэж мэдэгдээд байсан юм.
Израилийн зүгээс өнгөрсөн есдүгээр сарын 27-нд Ливаны нийслэл Бейрут xотод агаарын бөмбөгдөлт xийж эxэлснээс xойш гадаадын улсаас xамгийн өндөр түвшний албан тушаалтан айлчлал xийж ирсэн нь энэ юм.
Эx Сурвалж: Assiciated Press