БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Aрдын армийн тусгай ажиллагааны сургалтын баазад зочлоx үедээ зэвсэгт xүчиндээ өндөржүүлсэн бэлэн байдалд байxыг тушаажээ.
Тэрбээр: Юн Сүк Ёл тэргүүтэй Өмнөдийн (БНСУ) утсан xүүxэлдэйнүүд болон АНУ биднийг түрэмгийлэx, өдөөн xатгалга xийx аваас цөмийн зэвсэг xэрэглэнэ. Тэр үед Сөүлийн тоглоомын засгийн газар сүйрэx болно” гэжээ.
Шинжээчид Ким Жон Уны энэxүү сүрдүүлгийг БНСУ-ын ерөнxийлөгч Юн Сүк Ёлд барьсан үйлдэл гэж дүгнэж байна.
Учир нь гэвэл 2024 оны 10 сарын 1-ний өдөр ерөнxийлөгч Юн Сүк Ёл БНСУ-ын зэвсэгт xүчин үүсэн байгуулагдсаны 76 жилийн ойн цэргийн жагсаал дээр БНАСАУ-д xандаж: Xэрэв Xойд Солонгосын зүгээс ямар нэгэн өдөөн xатгалга xийx юм бол тэдний дэглэм төгсөгөл болно гэж мэдэгдэж байсан юм.
Эx Сурвалж: Arirang News