Боловсролын ерөнхий газар, “Оюу толгой” компаниас ахлах ангийн сурагчдад мэргэжлээ сонгоход нь туслах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор “Мэргэжлээ крашлая” өдөрлөгийг Булган болон Мөрөн хотод амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөг нь ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагч, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад мэргэжлээ сонгоход нь туслах, ирээдүйд үнэ цэнтэй болох ажил мэргэжил, чиглэлийг таниулах зорилготой юм.
Өдөрлөгийн үеэр:
-
Хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй 20 мэргэжлийн өртөөгөөр зочлон тухайн мэргэжлийг хэрхэн эзэмших талаар зөвлөгөө мэдээлэл;
-
Оюу толгой компанийн санаачлан хэрэгжүүлж буй боловсролын болон тэтгэлэгт хөтөлбөрүүдийн танилцуулга, Явуулын мэдээллийн төвөөр зочлон Оюу толгойн уурхайн үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, гүний уурхай болон ил уурхайн модельтой танилцаж, VR технологийн тусламжтайгаар уурхайгаар аялах боломж;
-
Боловсролын ерөнхий газрын болон эдгээр аймгуудад үйл ажиллагаа явуулж буй МСҮТ, их дээд сургуулиудын танилцуулга зэрэг мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах олон сонирхолтой өртөөгөөр сурагчдыг аялууллаа.