Уул уурхайн долоо хоног буюу Mining Week & MinePro 2024 олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт 10 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Налайх дүүрэгт, Тайж хайрханы бэлд зохион байгуулагдаж байна.
10 дугаар сарын 2-ны өдөр “Оюу толгой” компани өөрийн бүүт дээрээ ханган нийлүүлэгчээр хэрхэн бүртгүүлэхтэй холбоотой мэдээллийг өгнө.
Мөн орон нутагт болон нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцах юм.
10 дугаар сарын 3-ны өдөр “Оюу толгой” компанийн байгаль орчны багаас Монгол орны цөлжилтийн эсрэг судалгааны ажлын үр дүнгийн тоймыг танилцуулж, орон нутгийн иргэд болон иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтран байгаль орчны мониторинг хэрхэн хийдэг тухайгаа танилцуулах тул судлаачид, уул уурхайн компаниудын төлөөлөл ирж сайн туршлага, мэдээлэл солилцох боломжтой юм.